Улаанбаатар хотын ногоон бүсүүдээр энэ сарын 13-аас эхлэн ЗГХА Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн Ойн хөнөөлт шавж, өвчний тэмцлийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхболд, ШУА, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн ЭША, шавж судлаач Д.Ганбат нар нийслэлийн БОГ-ын байгаль хамгаалагч нартай хамтран ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг эхлүүлсэн.
Ойн хөнөөлт шавжийн тархалт, судалгааны ажлын явцтай ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа газар дээр нь танилцаж, холбогдох мэргэжилтнүүдэд үйл ажиллагааны чиглэл өглөө.
Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил цаашид орон нутгуудаар үргэлжилж, тэмцлийн ажлын бэлтгэл хангаж ажиллах юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарНийслэлийн Байгаль орчны газарБогдхан уулын дархан цаазат газар-Bogdkhan mountain Strictly Protected AreaШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн
|
|
||||