ог: "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үйл ажиллагааг эрчимжүүлэх нэгдсэн зөвлөгөөн ховд аймагт боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-14

”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүнг хэлэлцэх зөвлөгөөн Ховд аймагт боллоо.

?Энэхүү зөвлөгөөнд аймаг орон нутгийн удирдлагууд, мод тарих сонирхолтой иргэд, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагууд, сумдын төлөөлөл гээд 100 гаруй хүн оролцож, мод тарихад тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, уул уурхай болон бусад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар мэдээлэл солилцон гарц шийдлүүдийг хэлэлцээ.

?Тус зөвлөгөөнд урилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Ойн газар"-ын ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн, Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өсөхбаяр "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний стратеги төлөвлөгөөний талаар танилцууллаа.

?Мод тарих аяныг угтан "Үр, тарьц, суулгац"-ын үзэсгэлэн худалдааг 05 дугаар сарын 12-ны өдөр "Ард-Аюуш"-ын талбайд зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаанд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 ойн мэргэжлийн байгууллага, 2 нөхөрлөл, 7 иргэн оролцож, 10 гаруй төрлийн 4500 орчим мод, бут сөөг зарагдаж 13,5 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.

?”Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Мод тарих 1000 сургагч багш бэлтгэх сургалт"-нд хамрагдсан 17 сумын 44 сургагч багшид "Гэрчилгээ"-г гардууллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарХовд Боаж Газар

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.27.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.