Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газар Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагатай /AFoCO/ төслийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын /AFoCO/ 5 дугаар чуулганаар 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Ойн дагалт баялаг ашиглан зах зээлд нийлүүлэхүйц бүтээгдэхүүн гаргаж авах замаар орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих: Ази дахь орон нутагт түшиглэсэн томоохон аж ахуйн нэгжүүдийг загварчлах” төслийг баталсан билээ.
Уг төслийн нэг бүрэлдэхүүн хэсгийг тус байгууллагын санхүүжилттэйгээр Монгол улсад хэрэгжүүлэхээр Ойн газар санал дэвшүүлэн, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тооцоог гаргасан. Санамж бичгийн хүрээнд төсөл 2023-2026 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд хэрэгжинэ.
Тус төслийг хэрэгжүүлэхээр тогтвортой идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Бугант Баянжин” нөхөрлөл нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1426 га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшдэг.
Төслөөр самар болон цайны ургамлуудыг /Нохойн хошуу, Тэхийн шээг, Долоогоно тариалах, Хөвөн оройт/ зэрэг ойн дагалт баялгийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр сонгосон.
Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага /AFoCO/ нь олон улсын гэрээ хэлэлцээрт тулгуурласан Засгийн газар хоорондын байгууллага юм.
Тус байгууллага нь тогтвортой хөгжлийн нийтлэг зорилго, дэлхий дахины болон бүс нутгийн ойжуулалтын зорилтуудыг биелүүлэхийн төлөө хамтын ажиллагааг дэмждэг.
Мөн дадлага туршлагаараа дамжуулан ойн эзлэх хувийг нэмэгдүүлэн, уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, олон улсын зорилгыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорин ажилладаг.
Одоогийн байдлаар /AFoCO/-гийн гишүүнчлэлд Бутан, Бруней, Камбож, Индонези, Казакстан, Киркизстан, Лаос, Монгол, Мьянмар, Филиппин, Солонгос, Тайланд, Зүүн-Тимор, Вьетнам зэрэг 14 орон байна.
-
9 цаг 10 мин
-
9 цаг 11 мин
-
10 цаг 20 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин