ог: Ойн газарт Франц улсын мэргэжилтэн зөвлөхөөр ажиллаж эхэллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-11

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт Франц улсын мэргэжилтэн зөвлөхөөр ажиллаж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Сэбастиен Сүрүн Ойн газарт зочилж, Ойн газрын дарга Б.Оюунсанаатай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

?Монгол улсад өмнө нь гидрогеологичоор ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн Рэми Марсэлин нь Ойн газарт 2025 оны есдүгээр сарыг хүртэл ажиллах юм. Тус мэргэжилтэн нь Францын Элчин сайдын яамтай байнгын холбоотой байж, байгаль орчны чиглэлийн хамтын ажиллагааны бусад төслүүд болон 2026 онд Монгол улсад болох цөлжилтийн тухай СОР17 уулзалтын бэлтгэл ажилд оролцох юм.

?Монгол улсын Ерөнхийлөгчийн зарласан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлийн хүрээнд Францын Үндэсний ойн газрын хоёр эксперт Монголд ажилласан. Франц улсын мэргэжилтнүүдтэй бид амжилттай хамтран ажиллаж байсан тул энэ удаад ч мөн хамтын ажиллагаа маань үр дүнтэй болно гэдэгт бид итгэлтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.234.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.