БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Улс төрийн хэлтсийн дарга Жан Хаоюань, Гуравдугаар нарийн бичгийн дарга Ши Жэ нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаатай уулзаж, хамтын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
Хоёр улсын хувьд хамгийн гол тулгамдаад байгаа асуудал бол яах аргагүй, цөлжилт, шар шороон шуурга. Хэтэрхий эмзэг экосистемтэй, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа энэ цаг үед Монголын хавар хамгийн эмзэглүүлсэн дүр төрхийг бидэнд харуулдаг.
Эмзэг хөрсийг элэгдүүлдэг. Шар шороон шуурга дан ганц бидний бус хөрш зэргэлдээ улсуудын анхаарлын төвд аль хэдийнээ орсон. Ялангуяа Монголын говиос эхэлсэн шар шороон шуурга Өвөр Монголын Өөртөө Засах орноор дамжин БНХАУ-д хүрдэг.
Шар шороон шуурганы асуудал нь Монгол, Хятадаар хязгаарлагдахгүй хөрш зэргэлдээ бусад улс орон, бүс нутгийн хэмжээнд нөлөөлж байгаа.
Үүнтэй бодитоор, системтэйгээр тэмцэх хамгийн боломжит, прагматик хувилбар нь хоёр улсын хамтын ажиллагаа, туршлага солилцох явдал юм. Хоёр улсын хувьд уг асуудлаар өмнө нь нэлээд олон чиглэлд хамтарч ажиллаж байсан туршлага бий.
Цөлжилт, шар шороон шуурганы асуудал нь хөрс, ус, модтой холбогдох тул энэ хүрээнд Ойн газартай хамтарч ажиллах шаардлагатай гэдэгт талууд санал нэгтэй байлаа.
Улс төрийн хэлтсийн дарга Жан Хаоюань цөлжилттэй тэмцэх асуудлын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, явцын талаар сонирхож буйгаа илэрхийлсэн. Ойн газрын дарга Б.Оюунсанаа энэ асуудлын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаарх олон талын мэдээллийг өгч, хамтарч ажиллаж болох чиглэлүүдийг танилцуулсан юм.
БНХАУ-ын хувьд, цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асар их туршлагатай. Тиймээс энэ туршлагыг хуваалцаж, хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь нэн чухал. Энэ тал дээр хамтарч ажиллах бүрэн боломжтой, дараа дараачийн уулзалтаар илүү дэлгэрэнгүй ярилцаж, хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Улс төрийн хэлтсийн дарга Жан Хаоюань онцоллоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум мод
-
11 цаг 15 мин
-
11 цаг 16 мин
-
11 цаг 20 мин
-
12 цаг 25 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин