ог: “Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-03

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт өчигдөр “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл”-тэй хамтарсан хэлэлцүүлэг, уулзалт боллоо. “Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдвийн хүрээнд явагдсан уг хэлэлцүүлгийн гол зорилго:

?Ойн тооллого, ойн зохион байгуулалтын ажлын тулгамдсан асуудлуудыг тодорхойлон, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж шийдэх, ойн тооллого, ой зохион байгуулалтын бодлого, арга хэмжээний талаар төрийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн захиргааны байгууллагууд нэгдсэн ойлголттой болох, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах асуудлыг тодорхойлох юм.

?”Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлын өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Ойн газрын Ойн тооллого, ой зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Мичид илтгэл тавьсан.

Мөн “Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал И.Дорж илтгэл тавьсан юм.

?Уулзалтад оролцогчид чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудаа нэгтгэж, цаашид анхаарах зүйлдээ шийдэл гарган, үр дүнгээ хэлэлцлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.125.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.