ОГ: Ойн газрын мэргэжилтэн баянхонгор аймагт ажиллалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-04-28

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын зүгээс аймгуудын ойн мэргэжилтнүүд болон ард иргэдтэй уулзалт зохион байгуулж эхэллээ. Энэ хүрээнд Баянхонгор аймагт Ойн газрын мэргэжилтэн ажиллаж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний танилцуулга, үйл явц, мод арчлах, тарих аргачлал, заавар зөвлөгөөг нутгийн ард иргэдэд өглөө.

?”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Баянхонгор аймаг нэгдэж 20 сая мод тарихаар амлалт өгч, гэрээ байгуулсан. Уг 20 сая модны стратеги болон төлөвлөгөөний үйл явцад Ойн газрын мэргэжилтний зүгээс арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

?Баянхонгор аймаг нь шилмүүст ойтой 5 сум, заган ойтой 7 сумын ойн сангийн нийт талбай 820681 га буюу аймгийн нутаг дэвсгэрийн 7,06 хувийг эзэлдэг.

Энэ хүрээнд Баянхонгор аймагт 307 хүн байнгын, 35 мянган хүн түр ажлын байраар хангагдах тооцоо гарчээ.

?”Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод ойжуулах, ойг нөхөн сэргээх, хамгаалах замаар 2030 онд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг газар нутгийн 9 хувьд, 2050 онд 10.5 хувьд хүргэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, нэн хүчтэй, хүчтэй доройтолд өртсөн газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй хязгаарлах улмаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, газрын доройтол, цөлжилтийг сааруулах хамрах хүрээг тэлэхэд онцгой анхаарч, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлээд байгаа билээ.

Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.170.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.