ХОВД: Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг зохион байгуулж байгаа
Б.Норовням
Үйл явдал
/
2023-04-27
Төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс шуурхай авч буй иргэдтэй аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар уулзаж тэдний санал бодлыг нь сонслоо.
Заавал аймгийн төв орж байж авдаг төрийн зарим үйлчилгээг иргэдэд ойртуулан чирэгдэл багатай, тухайн орон нутагт нь ирж үзүүлж байгаад иргэд талархалтай байна.
Мөн БОЭТ-ийн нарийн мэргэжлийн, ахмад, гавьяат эмч нар үзлэг, оношилгоо хийж, иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байгаа нь хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчний хүндрэлийг багасгах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдлоо өгнө.
Үүнээс гадна сумын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд ажлын байранд нь өгч буй мэргэжил, арга зүйн томоохон сургалт болж байгааг онцолж байлаа.
Өдөрлөгийн хүрээнд Цэцэг сумаас нийт 959 иргэн төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагджээ.
Тухайлбал,
-Эрүүл мэндийн үйлчилгээнд-338,
-Эрүүл мэнд, даатгалын зөвлөгөө мэдээлэл-34
-Газрын харилцаа барилга хот байгуулалт-29,
-Нийгмийн даатгалын үйлчилгээ-37
-Хөдөлмөр эрхлэлт халамжийн үйлчилгээ-53,
-Статистик тоон мэдээллийн үйлчилгээ-249,
Улсын бүртгэлийн хэлтсээс 86 иргэн гадаад паспортын захиалга хүлээн авсан бол 110 иргэнд тоон гарын үсэг олгожээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.108.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.