ХОВД: “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг
Б.Норовням
Үйл явдал
/
2023-04-25
Уулзалтын үеэр:Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди:
-Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны талаар мэдээлэл өгч орон нутагт шударга ёс, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж байгааг онцлов.
Засаг дарга Э.Болормаа: Аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл хийлээ. Хамгийн гол нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, шударга ёсыг тогтоох, “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.
Ялангуяа иргэн бүрд 0,07 га газар олгох, “ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох, иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг илүү эрчимжүүлэх үүднээс сум, багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарласан. Энэ нь тодорхой үр дүнгээ өгнө гэж үзэж байна.
Чандмань сум нийт 3100 хүн амтай. Одоогоор 626 буюу нийт хүн амын 20 хувь нь эрт илрүүлэгд хамрагдсан. Сумын хэмжээнд 1600 иргэн тоон гарын үсэг авах ёстой. Үүний 600 гаруй буюу 37.5 хувь хамрагдсан мэдээтэй байна.
“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгийн хүрээнд эрүүл мэнд, нийгмийн даатгал, газрын харилцаа барилга хот байгуулалт, хөдөлмөр эрхлэлт халамж, улсын бүртгэл гэсэн төрийн таван байгууллага 214 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.
Харин нарийн мэргэжлийн эмч нар нийт 315 хүнд эрүүл мэндийн үзлэг, хийж зөвлөгөө өгч ажиллав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.44.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.