ХОВД: 2023 оны “Баруун бүсийн Идэрчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” Ховд аймагт болж байна.
Б.Норовням
Үйл явдал
/
2023-03-13
Тэмцээнд баруун таван аймгийн Идэрчүүдийн эрэгтэй, эмэгтэй 12 багийн 150 гаруй тамирчин оролцож 84 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Монголын волейболын холбооноос 2023 онд улс, бүсийн чанартай олон тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвсний нэг нь “Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн” юм.
Тус тэмцээнд оролцох шилдэг багуудад эрх олгох зорилгоор төвийн, хангайн, баруун, зүүн, говийн бүсэд бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг тодорхой хуваарийн дагуу зохион байгуулж байна.
"Баруун бүсийн Идэрчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 13-16-ний өдрүүдэд Ховд аймагт болж байна.
Тэмцээний эхний 3 байрт шалгарсан баг тамирчид 3-р сарын 27-ноос 4-р сарын 3-ны өдрүүдэд Хэнтий аймагт болох “Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох эрхтэй болох юм.
Волейболын спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах, туршлага солилцох, монголын волейболын ирээдүй болсон хүүхэд залуусыг бэлтгэн гаргах зорилгоор “Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 1973 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Тэгвэл баруун бүсийн тэмцээн нь Ховд аймагт 4 дэхь удаагаа болж буйгаараа онцлогтой.
Бүсийн тэмцээнд Ховд аймгийн эрэгтэй баг 2013 оноос хойш тасралтгүй алтан медаль, эмэгтэй баг, мөнгө, хүрэл медаль хүртэж ирсэн түүхтэй. Харин 2019 оны Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймгийн эмэгтэй баг тамирчид анх удаагаа алтан медаль хүртэж байсан юм.
Бүсийн тэмцээнд оролцож байгаа баг тамирчиддаа амжилт хүсье.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.