Монгол Улсын нутаг дэвсгэрт давхар даатгалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшигч цорын ганц компани болох Үндэсний давхар даатгал ХК олон нийтэд нээлттэй хувьцаат компани болно. Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо 3-р сарын 31-ний өдөр Үндэсний давхар даатгал ХК-д хувьцаагаа анхдагч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг олголоо. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хөрөнгийн зах зээл болон түүнийг оролцогч талуудыг эрсдэлээс хамгаалах, урт хугацааны өсөлтөөр хангах зорилгоор анхдагч зах зээлд хувьцаа арилжаалах зөвшөөрлийг удаан хугацааны нарийн шалгалтын дараа олгодог билээ.
Үндэсний давхар даатгал компани нь Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал ач холбогдолтой мал аж ахуй, газар тариалангийн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгоор 2014 онд Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК нэрээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2018 онд Засгийн газрын тогтоолоор үндэсний давхар даатгалын тогтолцоог хөгжүүлэх, гадаад улс руу гарч буй давхар даатгалын хураамжийн валютын урсгалыг бууруулах зорилгоор Үндэсний давхар даатгал ХК болгон үйл ажиллагааг нь өргөжүүлсэн юм. Үндэсний давхар даатгал ХК нь 2018 онд шинэчлэн зохион байгуулагдсанаасаа хойш 5 жилийн хугацаанд өөрийн орлогоороо хөрөнгөө 2 дахин нэмэгдүүлж, 60 тэрбумд хүргэсэн, бөгөөд төрийн өмчийн ашигт ажиллагаа өндөртэй компаниудын нэг юм.
Одоогоор Үндэсний давхар даатгал компани үнэлгээ, хувьцааны үнэ, олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээгээ нийтэд зарлаагүй байна. Даатгалын салбарт хууль эрхзүйн орчны шинэчлэл хийгдэж, өсөлтийн гараан дээрээ ирээд байгаа энэ үед Үндэсний давхар даатгал ХК олон нийтийн болж буй нь салбарын цаашдын өсөлт хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна.
-
17 цаг 29 мин
-
17 цаг 30 мин
-
17 цаг 34 мин
-
18 цаг 39 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин