Үндэсний давхар даатгал хк болон бнсу-ын seoul guarantee insurance(sgi) компанийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
П.Ишханд
Үйл явдал
/
2023-04-05
Даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудад УИХ-аас өнгөрсөн оны 12 дугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр даатгалын компаниуд холбогдох этгээдээс бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, төрийн худалдан авах ажиллагаанд даатгалын компанийн гаргасан баталгааг хүлээн авах боломж бий болж, даатгалын салбарт цоо шинэ үйлчилгээ бий болсон юм.
Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтрэх болсонтой холбогдуулан Үндэсний давхар даатгал ХК баталгааны даатгалын үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэх БНСУ-ын Seoul Guarantee Insurance (SGI) компанитай хамтын ажиллагааны санамж бичигт 2023 оны 4-р сарын 5-нд гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд даатгагчийн баталгааг Монгол Улсын даатгалын салбарт нутагшуулах хугацаанд SGI компани Үндэсний давхар даатгал ХК-д андеррайтингийн зөвлөх үйлчилгээ, даатгалын салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах юм.
Баталгааны даатгал хэрэгжиж эхэлснээр даатгалын зах зээлийг тэлэх цаашилбал улсын орны эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц өгөх ач холбогдолтой.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.34.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.