“Лантуун дохио” ТББ-аас санаачлан “Амьдралын томилгоо” ТББ-аас хамтран хэрэгжүүлж буй “Ид шидийн орон” төслийг Өвөрхангай аймагт нээлээ. Аймаг, орон нутгаас төслийг дэмжиж, дэд бүтэц бүхий 3840 м2 газрыг шийдвэрлэж өгсөн ба төвийн үйл ажиллагааг эхлэхээр урсгал зардлыг төсөвт суулгаж өгөхөө аймгийн Засаг дарга А.Ишдорж, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат нар илэрхийлэв. Улаанбаатар хот, Дундговь аймагт гурван төслийг амжилттай хэрэгжүүлсэн баг, хамт олон энэ удаа 8 аймагт “Ид шидийн орон”-г барих төлөвлөгөөтэй байгаагийн нэг нь Өвөрхангай бөгөөд олон нийтийн хандив, тусламжаар Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг байгуулах зорилготой байна. “Одоогоор 6.8 сая төгрөг цуглаад байгаа. Үүнд хүүхдийнхээ сайн сайхны төлөө цохилох зүрхтэй эцэг, эх, ах, эгч нараас эхлээд цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд хүртэл оролцож байна” хэмээн “Амьдралын томилгоо” ТББ-ын тэргүүн С.Солонго хэллээ.
-
5 цаг 30 мин
-
5 цаг 31 мин
-
6 цаг 40 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20