Баталгаа, батлан даалтын бүтээгдэхүүний эрсдэлийн судалгаа, үнэлгээ хэрхэн хийх практик арга зүйн сургалт хийгдлээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-12
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Даатгалын тухай хуулиудад даатгагч нь холбогдох этгээдээс бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, төрийн худалдан авах ажиллагаанд даатгагчийн баталгааг хүлээн авах боломжийг бүрдүүлсэн нэмэлт өөрчлөлт орж, СЗХ-оос “Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам” батлагдаж даатгалын компаниудад даатгагчийн баталгаа гаргах хууль эрх зүйн орчин нь бий болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор 2023 оны 5 дугаар сарын 9-10 –ны өдрүүдэд Баталгаа, батлан даалтын бүтээгдэхүүний эрсдэлийн судалгаа, үнэлгээ хэрхэн хийх практик арга зүйн хоёр өдрийн сургалтыг Үндэсний давхар даатгал ХК, Зээлийн батлан даалтын сантай хамтран даатгалын компаниудад зохион байгууллаа. Сургалтаар Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтнүүд батлан даалтын бүтээгдэхүүний онцлог, эрсдэлийн удирдлага, санхүүгийн судалгаа, материал бүрдүүлэлт, активын ангилал, барьцаа хөрөнгө, авлага барагдуулах зэрэг сэдвээр практикт суурилсан сургалтыг даатгалын компаниудын мэргэжилтнүүдэд хийлээ. Сургалтад 10 гаруй даатгалын компанийн даатгалын менежер, актуарч, андеррайтер, бүтээгдэхүүн хөгжлийн менежер зэрэг 40 гаруй мэргэжилтнүүд амжилттай хамрагдлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.48.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.