Аймгийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Авлигатай тэмцэх газар, аймгийн Шүүх, Прокурорын байгууллагуудтай хамтран “Авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сургалт, арга хэмжээг зохион байгуулав.
Сургалт Арвайхээр сумын хүрээнд танхимаар, 18 сумын хэмжээнд цахимаар зохион нэгэн цаг дор байгуулагдаж зохион байгуулагдаж, төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, албан хаагч нийт 300 гаруй хүн хамрагдлаа.
2023 оны эхний 6 дугаар сарын байдлаар Прокурорын газарт аймгийн хэмжээнд үйлдэгдсэн авлигын эсрэг гэмт хэрэг 12 бүртгэгдсэн бол, Шүүхийн байгууллагад 2 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа аж. Тиймээс хуулийн байгууллагаас дараах асуудалд анхаарахыг зөвлөж байна.
- Нийтийн албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдүүддээ төрийн, төсвийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудалд оролцохоос татгалзах
- Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхаа илэрхийлэх, баталгаа гаргах
- Нийтийн албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгохгүй байх
- Хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэх
- Аливаа төрлийн бэлэг хандиваас татгалзах
-
2 цаг 8 мин
-
2 цаг 9 мин
-
3 цаг 18 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20