ӨВ: "Үндэсний бичгээр цахимд суралцах арга зүй" дадлага сургалт зохион байгуулагдаж байна
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-20

Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албан хэргийг үндэсний бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтнүүд, Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад “Үндэсний бичгээр цахимд бичих арга зүй” нэгдсэн сургалт зохион байгуулагдаж байна. Төрийн байгууллагууд энэ оноос эхлэн албан хэргээ кирилл, монгол хос бичгээр зэрэгцүүлэн хөтөлж, туршиж эхэлсэнтэй холбогдуулан Үндэсний бичгийн цахим бичвэрийн дадлага сургалтыг монгол бичгийн багш нартай хамтран зохион байгуулж, үндэсний хэл бичиг, түүнтэй холбоотой ёс заншил, уламжлал өвийг судлах, үндэсний бичгээ эзэмших арга барилд төрийн албан хаагчдыг сургаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.12.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.