ӨВ: ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮНДЛЭЛ БА ЧИН СЭТГЭЛ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Аймгийн Эрүүл мэндийн газраас Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан “Иргэнээ ч сонсъё, эмч нараа ч сонсъё” уриан дор “Хүндлэл ба чин сэтгэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, БОЭТ, Зооноз өвчин судлалын төв, өрхийн ЭМТ, хувийн хэвшлийн эмнэлгийн 100 гаруй эмч, Арвайхээр сумын 100 гаруй иргэн оролцсон юм. Хэлэлцүүлэгт оролцогч иргэдийн зүгээс эмч нартаа баяр хүргэж, талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэднээс хүсэж буй үйлчилгээ, цаашид сайжруулах шаардлагатай үйл ажиллагааг санал болголоо. Мөн эмч нар тэдний асуултад хариулж, санал бодлоо солилцон зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
17 цаг 9 мин
-
17 цаг 10 мин
-
17 цаг 14 мин
-
18 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин