Сэтгүүлчдийн хамтарсан багийн сургалт боллоо
Үйл явдал
/
2023-04-21
Дархан-Уул аймаг дахь МСНЭ-ийн салбар зөвлөлийн гишүүд, сэтгүүлч, уран бүтээлчдэд МСНЭ, Хэвлэлийн Хүрээлэнгээс хамтран “Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, Төрийн алба мэдээллээ хэрхэн сурталчлах вэ, Хувь хүний хөгжил” сэдэвт сургалтыг 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтанд Улаанбаатар хотоос уригдаж ирсэн МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн, сэтгүүл зүйн багш Г.Энхбаатар, Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Т.Есөн-Эрдэнэ нар оролцож сэдвийн хүрээнд хичээл зааж, зөвлөгөө өгч, санал бодлоо солилцлоо.
 
Мөн сургалтанд оролцогчдод Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсээс “ Нийтийн мэдээллийн ил тод байдал буюу мэдээлэл олж авах эрх”, “Төрийн нууцад хамаарах мэдээлэл гэж юу вэ? Хуулийн зохицуулалт” гэсэн сэдвээр нэмэлт мэдээлэл өглөө.Сургалтын төгсгөлд МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, Хэвлэлийн хүрээлэнгийн багш нар Дархан-Уул аймгийн сэтгүүлчдэд МСНЭ-ийн гишүүдэд шинэчилсэн үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулав.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.