Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал Дэйтон хотын удирдлагатай уулзав
Үйл явдал
/
2023-04-23
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр АНУ-ын Охайо мужийн Дэйтон хотод зочилж, хотын Зөвлөлийн гишүүн Матт Жосеф тэргүүтэй хотын удирдлагатай уулзалт хийв.
 
Уулзалтын үеэр Засаг дарга Б.Азжаргал, Зөвлөлийн гишүүн Матт Жосеф нар Дархан-Уул аймаг, Дэйтон хотын хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, эгч дүү хотуудын харилцаа тогтоох зорилтын хүрээнд мэдээлэл солилцоо, боловсрол, эрүүл мэнд, соёлын солилцоо гэсэн чиглэлд тэргүүлэх ач холбогдол өгч хамтран ажиллахаар тохиролцлоо.
 
Уулзалтад Консул Т.Батцэцэг, Дэйтон хотод амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.34.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.