АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Үйл явдал
/
2023-05-19
Дархан-Уул аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2023.05.19/ болж аймаг, сум, хэлтэс агентлагийн дарга нар оролцлоо.Хурлаар Дархан-Уул аймгийн өрсөлдөх чадварын тайлангийн танилцуулга, Засгийн газрын 2022 оны 352 дугаар тогтоолоор батлагдсан журмын танилцуулга, Зөвшөөрлийн тухай хуулийн талаарх мэдээллийг холбогдох хэлтсийн дарга нар танилцуулж цаг үеийн тулгамдаж буй зарим асуудлуудыг авч хэлэлцлээ.
 
Тухайлбал хот доторх авто зогсоолыг нэгдсэн журмаар бий болгох, зам өргөтгөлийн ажилтай холбогдуулан мод тайрч байгаа асуудлыг зохицуулах, хяналтын байгууллагууд бүтээн байгуулалтын ажлыг саатуулахгүйгээр үйл ажиллагааг явуулахад анхаарах зэрэг үүрэг чиглэл өглөө.
 
Мөн энэ үеэр Аймгийн Засаг дарга 5, 6 дугаар сард аймгийн хэмжээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд хариуцсан ажлын хэсэг холбогдох хэлтсийг анхаарч ажиллахыг санууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.106.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.