Д.Тогтохсүрэн: Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль эрхзүйн орчныг сайжруулах нь хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-03-22
Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Ц.Цэрэнпунцаг болон төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Хэлэлцүүлэгт Газрын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулга мэдээлэл хийсэн.
Мөн хэлэлцүүлэгт “Бэлчээр нутаг-Монголын ногоон хөрөнгө” сэдвээр Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны захирал, доктор Д.Булгамаа илтгэл тавьж хэлэлцүүллээ. Нийт хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллага, судлаачдын хэд хэдэн илтгэлийг сонсож, оролцогчид асуулт асууж саналаа хэлсэн юм.
Хэлэлцүүлгийг дүгнэж авч үзвэл сүүлийн 30 жил бэлчээр зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй, хариуцлагагүй ашигласны уршгаар нийт газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээрийн 65 хувь өөрчлөгдөж харилцан адилгүй түвшинд доройтсон байна. Бэлчээр ашиглалтын ачааллын өнөөгийн горимыг өөрчлөн тохируулваас нийт доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаараа сэргэх боломжтой. Жилийн бүрийн мониторингийн дүнгээс үзэхэд ялангуяа ойт хээрийн бүс, хот, суурин газрын орчмоор доройтол илүү эрчимтэй явагдаж байна. Малынхаа тоо толгойг даацад тохируулах, зохицуулах шаардлагатай тухай ихэнх малчид ойлгодог, ярьдаг, санал бодлоо илэрхийлж буй ч юунаас эхлэх, даацаас хэтрээд байгаа малаа хэрхэх талаар ойлголт мэдлэг дутмаг байна. Бэлчээрийн доройтлыг даган малчдын амьжиргаа, МАА-н үйлдвэрлэл тогтворгүй, бүтээмж доогуур, уур амьсгал, байгалийн эрсдэлд улам бүр эмзэг болж байна. Бий болсон нөхцөл байдал залуучуудыг мал маллахаас татгалзахад хүргэж, малчдын залуу халаа эзгүйрч байна” гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.31.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.