Д.Тогтохсүрэн: Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.04.04/ хуралдаан гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Г.Тэмүүлэн нарын 32 гишүүнээс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.75.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
17 цаг 19 мин
-
17 цаг 20 мин
-
17 цаг 24 мин
-
18 цаг 29 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин