Д.Тогтохсүрэн: Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулав
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох албаны хүмүүсийн хамтаар Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Уулзалтад Өвөрхангай аймгийн 19 сумын 500 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцсон. Эмч мэргэжилтнүүдийн зүгээс нийгмийн асуудал, цалин, ур чадварын нэмэгдэл, Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилтийн зарим асуудлууд, Багийн бага эмч нарыг бэлтгэх болон унааны асуудлуудад анхаарч ажиллах санал, хүсэлт илэрхийллээ.
ЭМЯ-ны зүгээс Өвөрхангай аймагт “Шуурхай удирдлагын төвийг байгуулж ЭМГ-т техник хэрэгсэл болон 19 сумын эрүүл мэндийн төвд зөөврийн болон суурин компьютероор хангасныг энэ үеэр гардууллаа. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулав.
+4
Бүх хариу үйлдэл:
146Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
15 цаг 5 мин
-
15 цаг 6 мин
-
15 цаг 10 мин
-
16 цаг 15 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин