Д.Тогтохсүрэн: Өвөрхангай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн шинэ барилга ашиглалтад орлоо
П.Ишханд
Үйл явдал
/
2023-04-10
Өвөрхангай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн шинэ барилга ашиглалтад орлоо.
Тус барилга ашиглалтад орсоноор Өвөрхангай аймагт амьтны гаралтай бүх төрлийн өвчлөлийн оношилгоо, баталгаажуулалтыг хийх боломж бүрдэх юм. Өмнө нь тус байгууллага түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан ба шинэ барилга нь Улсын төсвийн 2,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр баригдсан хоёр давхар 1350м2 талбайтай.
ЗӨСТ-ийн хамт олон цаашид магадлан итгэмжлэгдсэн лаборатори бүхий бүсийн төв болох зорилт тавин ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.68.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.