Д.Тогтохсүрэн: Богд суманд ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ.
Тойрогтоо ажиллаж байна. Өнөөдөр /2023-05-10/ Богд суманд ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар:
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд иргэд, олон нийтийн саналыг сонсож, тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төсөл болон улс орны нийгэм эдийн засгийн мэдээлэл өгч, асуултуудад хариулав.
Уулзалтын үеэр хөндөгдсөн нэг гол сэдэв нь Богд сумын нутагт хамаарах 722811 га талбайд газрын тосны хайгуул хийхтэй холбоотой асуудал байв. Хонгор-VIII 323311 га талбайд газрын тосны хайгуул хийхтэй холбоотой сонгон шалгаруулалтыг зарлахгүйгээр цуцалж, Нэмэгт-VI 481090 га талбайд сонгон шалгаруулалтыг зарлаагүй байгааг Ашигт малтмал газрын тосны газраас мэдэгдсэнийг иргэдэд уламжиллаа.
Өнөөдөр үргэлжлүүлэн Баруунбаян-Улаан суманд ажиллана.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.30.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 25 мин
-
9 цаг 26 мин
-
10 цаг 35 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин