ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО
Үйл явдал
/
2020-10-13
Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан боллоо. Хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл удирдаж, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл сонслоо.
 
Дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, биелэлтийн талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэн мэдээлэл өглөө. Коронавируст цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва мэдээлэл өгсөн бол Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс чиг үүргийн дагуу авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбоотой мэдээллийг Онцгой комиссын гишүүдэд өглөө.
 
Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.
 
Тухайлбал өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, угаарын хийнд хордохоос сэргийлэх ажлыг илүү эрчимжүүлэн иргэдэд мэдээлэл хүргэх тал дээр анхаарахыг үүрэг болголоо. Боловсролын байгууллагууд буюу сургууль цэцэрлэгийн байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарахыг Боловсролын хэлтсийн дарга Х.Батболдод үүрэг болголоо.
Сайжруулсан шахмал түлшний агуулах, дундын болон хангамжийн бааз, борлуулалтын цэгүүдийн түлш нөөцлөлтийг сайжруулах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах, гэр хорооллын айл өрхийн сайжруулсан түлшний хэрэглээг хүртээмжтэй хангах, сайн картын худалдан авалтад хяналт тавьж ажиллахыг даалгалаа.
Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авахтай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-16ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулж дүүргийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран ажиллахыг үүрэг болголоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.186.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.