Хорлоо эмээ “өвлийн идэш” биш
Үйл явдал
/
2020-01-03

Хэчнээн жил энэ эмээгээр хандив хурааж байгааг та нар тоолж үзсэн үү? Цай зардаг Хорлоо эмээг танихгүй мэдэхгүй хүн монголд үгүй. Саяхан эмээг “Ачтан” эмнэлэгт хэвтүүлэн хандив хурааж байгаа талаар фэйсбүүкт мэдээлэл нь явж эхэллээ. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн ч хандивын хэрхэн бүрдэж байгаа шилэн данс нийтэд харагдахгүй хэвээр. Үүний хажууд саяхан Д.Мөнхжин хэмээх залуугийн хийсэн хандивын аяны айл маш богино хугацаанд шинэ байрандаа орчихсон, илүү гарсан мөнгийг буцааж шилжүүлж харагдана лээ.

Та нар хандивт мөнгө өгөөд илүү гарлаа, буцааж ав гээд өгч байхыг харсан уу? Хоёр өрөө байранд нэгэн айл орж чадсан нь монголчууд хэрхэн нэгддэгийн баталгаа юм. Гэтэл Хорлоо эмээгийн амьдрал дээшилж дэвжсэн юмгүй уртаашаа нэг жижигхэн байшинтай, одоо болтол таван цаасгүй эмнэлэгт хэвтэх болоход дахин хандив гуйдаг сайн дурын зүтгэлтэн нь ажиллаж байна. Ичмээр ч юм шиг, эмгэнэмээр ч юм шиг. Бид хэзээ энэ хандивын аяны үнэн төрхийг харах бол? Буян буцаж ирдэг гэдэг ч гэсэн эзэндээ хүрэхгүй бол тэр буян байж чадах уу?


Б.Самар

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.240.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.