Л.Оюун-Эрдэнэ: Төр алсын хараагаа тодорхойлж, иргэдийг ОРОН СУУЦЖУУЛАХ бодлогын баримт бичигтэй боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-04

Засгийн газрын хэрэг эрхлэг газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан эрдэмтдийн баг Монгол улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх алсын хараа, бодогын баримт бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулан өглөө.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “өмнөх 517 баримт бичгийг нэгтгэсэн нэг цогт баримт гэж ойлгож болно. Шинэ зүйл нэмэгдээгүй. Улс орон өөрийн гэсэн алсын хараатай болж байна. хэрэгжих боломж, санхүү, эрсдэл, гадаад харилцаа, донор байгууллагуудын хамтрал зэргийг тооцсон, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцсэн. Бусад улс оронтой өрсөлдөхүйц хэмжээний бодлого болсон. Хүнээ анхаарсан, амьдралын чадамж ба дундаж давхрагыг дэмжсэн. 30 жилийн хөгжлийн бодлого гэж ойлгох болно. Иргэдийн амьдралыг сайжруулах, орон сууцжуулахыг бодлогоор тусгасан. Эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, гадаад харилцаа, өрийн асуудал, улстөрийн тогтвортой байдал зэргийг бүх салбарыг хамруулсан. Долоон сарын хугацаанд 1500 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон. Энэ хүмүүст баярлалаа" гэсэн юм

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.212.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.