Ахмад спортын мастеруудын холбооны удирдах зөвлөлийн хурал болов
Үйл явдал
/
2020-01-15

Өнөөдөр /2020.01.15/ Аймгийн засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат тэргүүтэй Монголын Мастеруудын Биеийн Тамир, Спортын Хорооны Дархан-Уул аймаг дахь салбарын удирдах зөвлөлийн гишүүдийн хурал боллоо.

Хурлаар 2019 онд хийсэн ажлын тайланг дүгнэж, 2020 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө батлав. Тус холбооноос 43 ажил, арга хэмжээг энэ онд зохион байгуулан ажиллахаар баталлаа.

2020 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд аймаг, орон нутгаас бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаар болов.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.119.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.