“Хөдөө аж ахуйг дэмжих” зээлийг 4628 зээлдэгчид олгоод байна

Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбогдуулан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.
Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгож эхлээд байна. Энэ нь жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай бөгөөд сүүлийн жилүүдэд гарч байгаагүй хөнгөлөлттэй зээл юм.
- Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг,
- Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг,
- Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгоно.
2021 оны 5-р сарын 23-ны байдлаар нийт 49.5 тэрбум төгрөгийн буюу 4628 хүсэлтийг шийдвэрлэж зээл олгоод байна.
- Ноолуур бэлтгэлийн зээлийн 62 хүсэлт ирснээс 2 зээлийг татгалзаж, 59 нь судалгаанд байгаа бол 1 зээлдэгчид 0.7 тэрбум төгрөгийн зээл олгосон;
- Хаврын тариалалтын зээлийн 608 хүсэлт ирснээс 15 зээлийг татгалзаж, 528 нь судалгаанд байгаа бол 65 зээлдэгчид 2.3 тэрбум төгрөгийн зээл олгосон;
- Малчдыг дэмжих зээлийн 9062 хүсэлт ирснээс 409 зээлийг татгалзаж, 4091 нь судалгаанд байгаа бол 4562 зээлдэгчид 46.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.237.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 21 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 51 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
2025-04-24
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
2025-04-22
-
Уржигдар 18 цаг 41 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
2025-04-24