“Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” бэлэглэе
Үйл явдал
/
2020-01-28

“Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяны нээлтийн худалдааг Төрийн ордны ажилтан, албан хаагчдад зориулан өнөөдөр зохион байгуулж байна. Цагаан сарын баярыг угтан үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, урд хөршид шинэ төрлийн коронавирүс хурдацтай тархаж, олон зуун хүн халдварлаад  байгаа энэ үед гадагшаа чиглэх иргэдийн хөдөлгөөн, мөнгөн урсгалыг сааруулах зорилгоор энэхүү худалдааг зохион байгуулж байна.  Тус үзэсгэлэнд 140 гаруй үйлдвэрлэгчид оролцож, үйлдвэрийн болон хямдралтай үнээр бэлгийн багц бараа бүтээгдэхүүнээ төрийн албан хаагчдад санал болгож байна.

Төрийн ордноос эхлэн зохион байгуулж буй үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажлыг хоёр сарын өмнөөс хангаж эхэлсэн бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийг амны хаалттай оролцуулж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

700 700 700 700 700 700 700 700 700 700 700 700 700 700
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.187.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.