“Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийн багийнхан амралтын өдрүүдэд ажиллаж байна
Үйл явдал
/
2020-02-04

Дэлхийн Зөн Олон улсын байгууллага “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийг аймгийн ЗДТГ-тай хамтран өнгөрсөн 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд захын гэр хорооллын эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн хөгжил хамгааллыг сайжруулах чиглэлээр ажилладаг. Цаг үеийн байдалтай холбогдуулан төслийн багийнхан эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн 300 гаруй хүүхдүүдэд 10 гаруй сая төгрөгийн тэжээллэг хоол хүнс, дархлаа сайжруулах бүтээгдэхүүн, маск, гар ариутгагчыг өнөөдрөөс /2020.02.01/ эхлэн гурван чиглэлд хуваагдан хүргэж эхэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.137.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.