Ноёд группийн Г.Буяндорж  25 тэрбум төгрөгийн хахууль авсан ПРОКУРОРУУДЫГ илчиллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-04

Нэр бүхий прокуроруудын авлига, албан тушаалын хэргийн талаар мэдээлэл хийлээ. Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн шүүгч Алтанцэцэг гэх эмэгтэйн буруутай шийдвэрээс болж 25 тэрбум төгрөгийн хохиролд орсон тухайгаа Ноёд группийн ерөнхийлөгч Г.Буяндорж 68 хуудас материалыг ЕТГ-ын дарга З.Энхболдод гардуулж өглөө.

Тэрбээр “Манай компанийг улаан цайм дээрэмдэж авсан. Би энэ асуудлаа шийдүүлэхээс хуулийн байгууллагад хандахад надаас 100 мянган доллар нэхсэн. 100 мянган доллар өгөх боломжгүй гэсний төлөө 400 гаруй хоног хорьж, 25 тэрбум төгрөгийг залиллаж авсан. 9 жил гаруй хууль шүүхийн байгууллагаар явж, цагаадсан учраас мэдээлэл хийж байна. Миний компанийг бүлэглэн дээрэмдэж авсан зарим нэг прокуроруудыг нэрлэж байна. Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор байсан одоо БЗД-ийн Ерөнхий прокурор Ц.Батболд, Улсын ерөнхий прокурорт ажиллаж байгаа Сандагсүрэн, Нийслийн прокурорын газрын хяналтын прокурор асан Халиун нар бүлэглэн 100 мянган доллар нэхэж шантаажилсан. Би 10 мянган долларыг нь урьдчилан өгч, 90 мянган долларыг хэрэг нааштай шийдэгдсэний дараа өгнө гэж гэрээ хийсэн. Гэрээ хийснийхээ дараа 90 мянган долларыг өгөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Үүний төлөө 409 хоног хоригдож, 16 удаагий шүүх хурлаар орж, 25 тэрбумын хохиролд орсон. Намайг залилсан энэ шийдвэр нь Салхитын мөнгөний ордын схем шиг харагдаж байгаа юм” гээд 68 хуудас материалыг хүлээлгэн өглөө.

Үүний дараа ЕТГ-ын дарга З.Энхболд “Өмнөх Ерөнхийлөгч шударга бусын том хонгил үүсгэсэн байсан. Харин хуулийнхан дундаа Г.Буяндорж дээр “мини хонгил” үүсгэчихсэн юм байна. Ерөнхийлөгч Ерөнхий прокурор, орлогч прокуроруудыг томилдогийн хувьд энэ асуудлыг анхаарал хандуулах байх. Ямартай ч энэ гомдлыг би өрөөндөө хүлээн авч байгаа юм. Хуулийн хэлтэстээ өгч, холбогдох газруудад хандана биз гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.213.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.