Монголчуудыг КОРОНАВИРУСЭЭР СҮЙРҮҮЛНЭ хэмээн ярьсан төрийн албан хаагчийг ХАЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-12

Эх газрын Хятадад дэгдээд буй шинэ төрлийн коронавирусээс иргэн бүр өөрийгөө хамгаалахыг уриалж, Үндэсний аюулгүй байдлаас зөвлөмж гарган улсынхаа хилийг түр хааж, улмаар бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Түүнчлэн коронавирустэй холбоотой худал мэдээлэл тараахыг хориглож, Улсын онцгой комисс болон, Эрүүл мэндийн яамнаас гаргасан албан мэдээллийг эх сурвалж болгон ашиглаж байгаа. Тэгвэл Гадаадын иргэн харьяатын газрын мэргэжилтэн “БНХАУ-ын 50 иргэнийг хууль бусаар хил нэвтрүүлж, Монголчуудыг коронавирусээр сүйрүүлнэ” хэмээн заналхийлсэн агуулгатай зүйлийг олон нийтийн газарт ярьсанаасаа болж ажлаасаа халагджээ.

Эл асуудлаар ГИХГ-ын дарга Д.Мөрөнтэй холбогдон ёс зүйгүй авир гаргасан тухайн мэргэжилтэнд ямар хариуцлага тооцож байгааг асуухад “Тусгай албаныхан уг хэргийг шалгаад дуусч байгаа байх. Бид тийм ёс зүйгүй хүнийг ийм ажилд ажиллуулахгүй. Ажлаас нь нэн даруй чөлөөлнө” гэсэн юм. Уг ёс бус асуудал гаргасан мэргэжилтэн нь ГИХГ-т 2016 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд Буянт-Ухаа боомтод хяналтад тавьж ажилладаг байжээ.  

Эх сурвалж LIVE,MN

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.205.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.