Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан хаагчид Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2021-09-16
ЭМДЕГ-ын ДАХШҮГ-ын газрын дарга Х.Ганцэцэгээр ахлуулсан дэмжлэгт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг нь Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэстэй хамтран ЭМД-ын гэрээ бүхий 76 эрүүл мэндийн байгууллагын төлөөллийг оролцуулан эрүүл мэндийн даатгалын багц хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03-р тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор нэгдсэн цахим сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сургалтаар эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн тусламж үйлчилгээ болон Ковид-19 халдварын гүйцэтгэлийн санхүүжилт авахад тулгамдаж буй асуултуудад хариулт өгч ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг дээр програм хангамжийн хүрээнд бүртгэлийн тохиргоог хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. Үргэлжлүүлэн тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс дээр дэмжлэгт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.