ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хандивын аянд нэгдлээ
Үйл явдал
/
2020-03-07

Дэлхийн нийтийг цочроогоод байгаа шинэ коронавируст (COVID-19) халдвараас урьчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж, ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хандивын аянд нэгдлээ.

Ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд ажиллаж буй Улсын онцгой коммиссоор ахлуулсан олон мянган алба хаагчдын сэтгэл, зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлэн Улсын онцгой комисст 100 сая төгрөг, Аймгуудын онцгой комисс тус бүр 1,000,000 төгрөг буюу нийт 124 сая төгрөгийг хандивлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.163.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.