СХД: Дүүргийн тэргүүний өрхүүдийг шалгарууллаа
Үйл явдал
/
2021-09-23
Олон улсын ахмадын баяр болон Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойн өдрийг тохиолдуулан дүүргийн "Ахмадын хороо"-ны хамт олон тэргүүний шилдэг өрхүүдийг шалгаруулан, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд хороо тус бүрээс шалгарсан нэг өрх ирж оролцсон бөгөөд “Covid-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ахмадуудыг оршин суудаг Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу бүсээр нь ангилан хүлээн авлаа.
Улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан түмэн олноо манлайлан гэр, улсаа хөгжүүлж, нийгэм, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж тэргүүний өрхөөр шалгарсан нийт ахмадууддаа халуун баяр хүргэе. Мөн Монголынхоо бүх ахмад, буурлууддаа "ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯР"-ын мэндийг дэвшүүлье.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.15.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.