ТАБ ахмад болон залуу үеийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
Үйл явдал
/
2021-08-08

Төрийн аудитын байгууллагын дэргэхэд Ахмадын хорооны дарга А.Сүхбаатар Үндэсний аудитын газрын удирдлагуудтай уулзаж, Ахмадын хорооны 2021 оны үйл ажиллагааны явц болон цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Ахмадын хорооны дарга А.Сүхбаатар Төрийн аудитын байгууллага Үндсэн хуулийн байгууллага болж, аудиторууд хараат бусаар ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлсэнд талархаж буйгаа илэрхийлээд аудитын үйл ажиллагааг цахимжуулж, орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж байгаад талархууштай байгаагаа онцолсон юм.

Мөн Ахмадын хорооноос санаачлан боловсруулсан Төрийн аудитын байгууллагын ахмад болон залуу үеийн хөгжлийн хөтөлбөрийн төслийн талаар санал солилцов. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат ахмад, залуу үеийн үр ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой уг төслийг улам чамбай болгох үүргийг холбогдох удирдлагуудад өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.119.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.