ЭМДЕГ: Мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх цахим хурлыг зохион байгуулж байна
Үйл явдал
/
2021-09-21
Нэхэмжлэлийн хяналтын цахим хяналт хийхэд тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх цахим хурлыг зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээ, мэдээллээр тасралтгүй ханган ажиллах хүрээнд танхимын болон цахим сургалтуудыг тогтмол зохион байгуулан ажилладаг. Өнөөдөр ээлжит сургалтыг ЭМДЕГ-ын холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд болон орон нутгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс албан хаагчдад зориулан явуулж байна.
 
Сургалтаар лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанарыг ЭМД-ын байгууллагаас хянах харилцааг зохицуулсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журам”-ыг ЭМДҮЗ-ийн 2021 оны 05 дугаар тогтоолоор батлуулж ЭМБ-ын эмч, мэргэжилтнүүдэд хүргэсэн “Нэхэмжлэлийн хяналтын шалгуур”-ыг ашиглан цахим хяналт хийхэд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.91.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.