Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлуулан зохион байгуулж байна
Үйл явдал
/
2021-08-29
“Хичээлийн шинэ жил-2021” үзэсгэлэн худалдаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Улсын Их Дэлгүүр болон “Голомт” банкны өмнөх талбайд амжилттай зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр маргааш буюу 8 дугаар сарын 28, 29 ны өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнд хичээл сургуультай холбоотой бүх төрлийн бараа бүтээгдэхүүн нэг дор, өргөн сонголттой худалдаалагдаж байгаа юм.
 
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 2, 3 дугаар хороо, Тохижилт үйлчилгээ ХХК, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Татварын хэлтэс болон УБ цахилгаан түгээх ТӨХК нийт 22 албан хаагч тус арга хэмжээнд халдвар хамгааллын дүрэм журам сайтар мөрдүүлж, хяналт тавин ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.47.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.