Мал сүргийн тоо 2019 оны эцсийн байдлаар 70.9 саяд хүрч 30 жилийн өмнөх үетэй харьцуулахад 45.1 сая толгойгоор нэмэгдсэн байна
Үйл явдал
/
2020-10-16
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Манай улсын мал сүргийн тоо 2019 оны эцсийн байдлаар 70.9 саяд хүрч 30 жилийн өмнөх үетэй харьцуулахад 45.1 сая толгойгоор нэмэгдсэн байна.
  • Малаа өсгөх нь хүн амын хүнсний хэрэглээг хангах, малчдын амьжиргааг сайжруулах сайн талтай ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудал бий боллоо.
  • Орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломжийг олгож сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг олгохоор төлөвлөж байна.
Энэ нь улсаас тогтоож, хураах албан журмын татвар биш бөгөөд тухайн орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, бэлчээрийн даац, хүртээмж, хөрсний элэгдэл, цөлжилт, малын төрөл, тоо толгой зэрэг хүчин зүйлсээ харгалзан нутгийн ард иргэд, малчдын санал дээр үндэслэн татвар ногдуулах боломжтой болох юм. Улмаар уг татварын орлогоо тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломжийг бүрдүүлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.12.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.