Хан-Уул дүүргийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хуралдлаа
Үйл явдал
/
2021-08-26
Монголын Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хуралдлаа.
 
?Хурлаар дүүргийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан ажлыг тайлагнаж, мөн цаашид хийх ажлын төлөвлөгөөг баталлаа.
?Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тэргүүн Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүргийн “Залуусаа дэмжье” сарын аяныг төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын хүрээнд зохион байгуулахыг дэмжлээ.
?Энэхүү “Залуусаа дэмжье” сарын аяны зорилго нь аж ахуйн нэгж албан байгууллагууд залуучуудын ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд ээлтэй шийдвэр гарган хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах, залуу ажилтнуудын ажиллаж хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэх, залуусыг бодитоор дэмжих юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.50.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.