Их, дээд сургуульд элсэгчдийн гарын авлага “ШИНЭ АЛХАМ 2021” гарчээ
Үйл явдал
/
2021-06-02
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд Их, дээд сургууль элсэн суралцахад нь туслах, гол мэдээ мэдээллийг багтаасан “Шинэ алхам” ном сурагчдын хамгийн эрэлттэй номын нэг болжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, их дээд сургуульд элсэн орох, мэргэжлээ сонгох зэрэг олон талын мэдээллийг энэхүү номд багтаажээ.
Энэ жил 37 мянга гаруй сурагчид ЭЕШ өгнө. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан танхимаар давтлага болон номын сангийн үйлчилгээ авч чадахгүй байгаа сурагчдад зориулан мэргэжлээ хэрхэн зөв сонгох, оюутан болоход хамгийн эхэнд мэдэх ёстой мэдээлэл, гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд, мөн өнгөрсөн оны ЭЕШ-ын тест зэрэг нь “Шинэ алхам” номд багтжээ.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 1533 сурагч төгсөж ЭЕШ-д бэлдэж байна. Төгсөх сурагч бүр өөрийн ирээдүйн зорилгоо тодорхойлох, сонголтоо хийх цаг ирсэн энэ үед элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээ сонгоход энэхүү ном том түлхэц болох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.108.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.