Авто, кузов засварын газар хяналт шалгалт хийлээ
Үйл явдал
/
2021-06-08
МХЕГ-ын даргын баталсан 2021 онд үйл ажиллагаа эхлүүлсэн болон сэргээсэн аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай 01/53 тоот удирдамжтай шалгалтын хүрээнд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байршилтай авто, кузов засварын газрыг ажиллуулж буй иргэний засварын газарт Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хөдөлмөрийн тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтэд 2021 оны 05 дугаар сарын 28-нд хяналт шалгалтыг хийсэн байна.
 
Шалгалтын явцад хөдөлмөрийн дотоод журам, ажил албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт баталж мөрдөөгүй, ажилтанд ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг олгоогүй, ажлын байр нь эмх цэгцгүй зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.
 
Илэрсэн зөрчилд “Зөрчлийн тухай хууль”-иар иргэнд торгуулийн арга хэмжээ оногдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж зөрчил арилгуулахаар албан даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.93.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.