БНХАУ-ын боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц буурснаар үнэ нь өсөөд байна
Үйл явдал
/
2021-06-30

БНХАУ-ын боомтууд дахь агуулахуудын төмрийн хүдрийн нөөц буурснаар үнэ нь өсөөд байна. Тус улсын импортолсон төмрийн хүдрийн нөөц дөрөв дэх долоо хоногтоо дараалан буурч,123.9 сая тонн болжээ. Энэ нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойших доод цэгтээ хүрсэн дүн боллоо. Далянийн Таваарын биржид хамгийн идэвхтэй арилжаалагддаг төмрийн хүдрийн фьючерс 2.1 хувиар өсөж, тонн нь 1196 юань хүрээд байна.

Зургаадугаар сар гарсаар Австралийн нийлүүлэлт бага байгаа нь эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, үнэ өсөхөд нөлөөлсөн гэж “Navigate Commodities”-ийн шинжээч тайлбарлаж байна.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.134.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.