Зөвшөөрөлгүй газар баригдсан барилгыг нурааж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
Үйл явдал
/
2021-09-01
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/374-р захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Орчны аюулгүй байдал хангасан газар албадан чөлөөлөх” захирамжийг тус тус үндэслэн дүүргийн 19-р хороо Майхан толгой дахь зуслангийн газарт уулын ам хааж зөвшөөрөлгүй баригдсан хашааг албадан буулгалаа.
 
Энэ ажлыг дүүргийн Засаг даргын орлогч Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар, дүүргийн Газар зохион байгуулалтын алба хамтран халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хийж гүйцэтгэлээ.
 
Зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгаж газар чөлөөлснөөр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж, цэвэр агаарт зорчих болон аялж амрах боломж нээгдэх юм.
Цаашдаа дүүргийн хэмжээнд ногоон байгууламж хааж баригдсан хайс хашааг буулгаж, орц гарцыг чөлөөлөх ажил үргэлжлэн хийгдэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.