Ж.Эрдэнэбат, М.Энхболд нарын эсрэг ажилласан Т.Аюурсайхан ШИЛДЭГ ЗАЛУУ ТҮШЭЭ болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-16

УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг түр завсарлуулж, үг хэлэх үеэрээ парламентын Монгол Төрийн манлай түшээгээр долоон гишүүнийг нэрлэлээ. Тодруулбал,

Монголын төрийн ой санамж, шударга ёсны төлөө зүтгэж, Үндсэн хуулийн эхийг барилцсан Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг,

Төрийн хатан эрдэнээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг,

Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбийг харгалзан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг Монгол төрийн манлай түшээдээр,

УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийг хангаж ажилласан гишүүнээр Я.Санжмятавыг

Шилдэг залуу түшээгээр Т.Аюурсайхан нарыг тус тус нэрлэжээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь МАН доторх хагаралдааныг эхлүүлж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад манлайлан оролцож "хоролмаадаж", 100 жилийн түүхтэй намдаа хар толбо үлдээсэн гишүүн юм. Мөн тэрбээр Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нартай дөрөө харшуулан "МАНАН" дэглэмийн эсрэг тэмцэл гэгчийг эхлүүлж байсан МАН доторх "урвагч,шарвагч, долоогч" нарын нэг юм

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.103.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.