Ц.Сэргэлэн: Малчин түмэн минь сайхан зусаж байна
Үйл явдал
/
2021-05-28
Мал маллах ур ухаан ажил үйлсээрээ манлайлан ажиллаж байгаа малчин түмнээ шагнаж урамшуулах шийдвэрүүд хэдийнээ гарсан ч цар тахлын хөл хорионы улмаас өнөөдрийг хүртэл шагналаа гардан авч чадаагүй байсан Монгол Улсын аварга малчинаар тодорсон Матад сумын малчин Д.Цогтбаяр, алтан ишигний эзэн Матад сумын малчин Л.Ганзориг, Цагаан-овоо сумын малчин Ч.Цогтгэрэл, Баяндун сумын малчин Д.Билэгсайхан нартаа хаврын тэргүүн сарын билэгт сайн өдрүүдэд нэр хүндтэй шагналуудыг нь гардуулж өгөх хувь тохиолдсонд баяртай байна.
 
Малчидтайгаа нүүр тулан уулзаж хөөрөлдөхөд өвөл, хаврыг өнтэй давж дэлгэр зунтайгаа золгоод сайхан зусаж байна. Энэ жилийн хувьд манай нутагт хур бороо элбэгтэй эрт зуншиж малын зоо, малчин түмний минь магнай тэнийсэн сайхан зун болох шинжтэй хэмээн хөөрөлдөх ажээ. Цар тахлын аюул удалгүй арилж Улс хувьсгалынхаа их ойг хотол түмнээрээ өргөн тэмдэглэх цаг айсуй. Монгол Улсын мөнхөд оршин тогтнохуйн нэг үндэс нь нүүдлийн мал аж ахуйн өв соёл юм. Энэхүү өв соёлоо хадгалах, өвлүүлэхэд нэгэн насны нөр их хөдөлмөрөө зориулан яваа малчин түмнийхээ хөдөлмөрийг үнэлэх, дэмжих талаар идэвхийлэн ажиллахаа илэрхийлье.
 
Монгол Улсын аварга малчинаар шалгарсан Чулуунхороот сумын малчин П.Дамдинлхагва, Алтан унаганы эзнээр шалгарсан Баянтүмэн сумын малчин Д.Нямдаваа нарынхаа шагналыг гардуулах, нүүр тулан уулзах цаг удахгүй ээ. Эрдэнэт мал сүрэг нь түмээр өсөн үржиж, амьдрал ахуй нь улам бүр өөдлөн дэвшиж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.93.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.