СХД: “Арвайн үндэс” ХХК-аас Хүнсчидийн гудамж хүртэлх хатуу хучилттай замыг нээлээ
Үйл явдал
/
2021-09-16
Сонгинохайрхан дүүрэгт энэ жил хэд, хэдэн томоохон бүтээн байгуулалтууд болон тохижилтын ажил эхлээд буй тэдгээрийн нэг нь 4-р хорооны нутаг дэвсгэрт багтах “Арвайн үндэс" ХХК-ийн баруун талаас Хүнсчидийн гудамж хүртэлх шороон замыг засварлах ажил байсан. Энэхүү ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн юм. Одоо явган хүний зам, гэрэлтүүлэг гэх мэт тохижилтын ажил үргэлжилж байна.
Тус зам нь 7 метрийн өргөнтэй, 800 метр үргэлжлэх бөгөөд 21-р хороолол болон Толгойт замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдэх юм.
Тохижилтын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн бөгөөд ажил хэрэг болгоход хамтран ажилласан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэл, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдөдөө дүүргийнхээ нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.107.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.