МЭНДЧИЛГЭЭ
Үйл явдал
/
2021-05-09
Эрхэм хүндэт хүмүүнлэгийн Анд найз нараа,
 
Эрхэм хүндэт Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн үе үеийн гишүүд, ахмад буурлууд, хүндэт донорууд, сайн дурын идэвхтэн, бүтээлч дэмжигчид, хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүн, гадаад дотоодын түнш, хандивлагчид, хамтран ажилладаг бүх байгууллагын хүмүүстээ “ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙ, УЛААН ХАВИРГАН САР ХӨДӨЛГӨӨН, ҮНДЭСНИЙ ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ийн баярын мэндийг дэвшүүлье.
Миний хувьд Сонгинохайрхан дүүргийнхээ Улаан залгалмайн хорооны гишүүн бөгөөд та бүхэнтэйгээ хамт хүмүүнлэгийн үйлсийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах болно.
Монголын үе үеийн Улаан загалмайчид, хүмүүнлэгийн үйлсийн эзэд Та бүхний эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тус дэм үзүүлэх хүмүүнлэгийн их үйлс улам түгэн дэлгэрэх болтугай. Эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе!
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.122.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.